3 хоногийн хугацаанд гэдэс цэвэрлэж, тураах 3 төрлийн ундаа

Гэдсээ цэвэрлэж, хоол боловсруулах системээ сайжруулаад, турахыг хүсч л байгаа биз дээ. Тэгвэл таны хүслийг биелүүлэх 3 төрлийн ундааг танилцуулж байна. 3 хоногийн турш үүнийг уухад л гэдэс бүрэн цэвэрлэгдэж, бодисын солилцоо түргэсч, шаардлагатай амин дэмүүдийг биедээ хуримтлуулж чадна.

3 хоногийн гэдэс цэвэрлэх хугацаандаа та эхний өдөр ногоон жүүс, хоёр дахь өдөр шаргал, гурав дахь өдөр улаан шүүс ууна.

Ногоон ундаа

Орц:

  • Хальсалсан ногоон алим – 4 ширхэг
  • Өргөст хэмх – 2-3 ширхэг
  • Яншуй – 1 багц
  • Бууцай – 1 багц
  • Байцаа – 4 дэлбээ
  • Цоохор майлз – 1 багц
  • Нимбэг – 1 ширхэг
  • Үрсэн цагаан гаа – 1 цайны халбага

Жимс болон ногоогоо махны машин эсвэл шүүс гаргагчинд хийж эргүүлнэ. Үүнийгээ марлаар шүүж, шүүсийг нь авна. Шүүсэн дээрээ цагаан гаагаа хийж хутгаарай. Ингээд л болоо. Одоо шууд шүүсээ ууна.

Шаргал ундаа

Орц:

  • Хүрэн манжин – 1 ширхэг
  • Цоохор майлз – 1 багц
  • Килантро – 1 багц
  • Өргөст хэмх – 1 ширхэг
  • Үрсэн цагаан гаа – 1 амны халбага
  • Нимбэг – 2 ширхэг
  • Салатны навч – 10 ширхэг
  • Бууцай – 1 багц
  • Лууван – 15 ширхэг

Өмнөх жортой адилхан бэлтгэнэ. Мөн л дээр нь цагаан гаагаа нэмээд уугаарай.

Улаан ундаа

Орц:

  • Улаан алим – 6 ширхэг
  • Хүрэн манжин – 1 ширхэг
  • Цоохор майлз – 1 багц
  • Бууцай – 1 багц
  • Өргөст хэмх – 1 ширхэг
  • Нимбэг – 1 ширхэг
  • Улаан лооль – 2 ширхэг
  • Лууван – 15 ширхэг

Мөн адил өмнөх аргаараа бэлтгэнэ. Харин энэ удаад цагаан гаа нэмэх хэрэггүй. Шүүсээ шууд уугаарай.

3 өдрийн шүүсний дэглэмийг барихдаа өдөрт 8 аяга шүүс ууна. Нэг цагт, нэг стакан шүүс гэсэн үг. Мөн дэглэмийн хажуугаар чанасан мах, шинэхэн ногоо идэж болно. Мөн ус сайн уух ёстойг санаарай.