Өдөр бүр бүйлсэн самар идвэл таны биед юу болох вэ?

Бүйлсэн самар идэх нь таны амьдралыг аварна. Самар идэх нь зүрх судасны өвчлөлөөс хамгаалах төдийгүй олон ашиг тустай. Тэр дундаа бүйлсэн самар нь хамгийн их ашиг тусыг биед үзүүлнэ. Одоо хамтдаа өдөр бүр бүйлсэн самар идвэл биед юу болохыг мэдэж авцгаая.

Батгыг багасгана

Судалгаанаас үзэхэд нүүр нь батгаших хандлагатай хүмүүст Е витамин дутагдаж байдаг. Харин тус витаминыг нөхөж авахад бүйлсэн самар тусална. Бүйлсэн самар нь Е витамин болон антиоксидантаар баялаг учир үрэвслийг намдааж, батгыг эмчилнэ.

Чихрийн шижинг эмчилнэ

Судалгаагаар 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчтэй хүмүүс өдөр бүр бүйлсэн самар идэж, бие махбодийн байдлаа сайжруулж байгааг харуулжээ. Бүйлсэн самар нь “муу холестерол” -ийг бууруулах замаар судасны ханыг цэвэрлэх төдийгүй эрдэс бодисын ачаар цусан дахь сахарын хэмжээг бууруулна.

Төрсний дараа буцаад хэвийн байдалдаа хурдан ороход тусална

Энэтхэгчүүд бүйлсэн самарын эрт дээр үеэс байгалийн гаралтай эмчилгээ болгон ашигласаар иржээ. Энэ нь төрсний дараа эх хурдан буцаад хэвийн байдалдаа орох, язралт зэргээс сэргийлдэг байна.

Ухаантай хүүхэдтэй болгоно

Бүйлсэн самар тархины үйл ажиллагааг сайжруулдаг. Долоо хоногт 74 гр бүйлсэн самар идэх нь хэвлийд бүрэлдэж буй хүүхдийг ухаантай болгоно. 2000 гаруй жирэмсэн эхчүүд дээр явуулсан судалгаагаар бүйлсэн самар идэх нь хэвлий дэх хүүхдийн тархины хөгжилд тустай болохыг баталсан.

Бүйлсэн самрыг яаж идэх вэ?

Аюурведийн анагаах ухааны дагуу түүхий болон хуурч болгосон бүйлсэн самар нь адилхан амин дэм, шим тэжээл агуулдаг. Мөн бүйлсэн самрыг усанд хийж, дэвтээж хонуулж идэж ч болдог. Яаж идэх нь таны мэдэх хэрэг юм.