Гэртээ амттай жимсний чанамал хийж сураарай!

Би өөрийгөө сайн гэрийн эзэгтэй гэж боддог. Хүүхдүүд болон гэр бүлийнхэндээ аль болох эрүүл хоол хүнс өгөхийг хичээж, энэ тал дээр их анхаардаг. Мөн аль болох ахуйн зардлаа багасгаж, хэмнэсэн мөнгөө өөртөө зарцуулдаг. Жишээ нь би дэлгүүрээс талх, боов худалдаж авахын оронд өөрөө гэртээ хийж, варень, молоконд мөнгө үрэхийн оронд илүү бага өртгөөр бэлтгэдэг. Өөрөө гардаж хийсэн болохоор илүү амттай бас аюулгүй санагддаг шүү. Харин өнөөдөр та бүхэндээ гэртээ жимсний чанамал бэлтгэх арга танилцуулахаар бэлтгэлээ.

Орц

  • Жимсгэнэ (нэрс, интоор, бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ гээд өөрийн хүссэн төрлөө сонгож болно) – 1 кг
  • Элсэн чихэр – 1 кг
  • Нимбэгний шүүс – 4 халбага (та зөвхөн интоор ашиглаж, чанамал хийж байгаа бол нимбэгний шүүс хийгээрэй. Өөр жимсээр хийж байгаа бол нимбэгний шүүс нэмэх шаардлагагүй)

Хийх арга

  • Эхлээд жимсээ угааж цэвэрлэнэ.
  • Ясыг нь авч, томхон саванд хийж тавиарай.
  • Үүн дээрээ сахараа нэмж, сайтар хутгаад хөргөгчинд хийж хонуулна.
  • Өглөө нь жимсээ зөөлөн гал дээр тавьж, буцалгана.
  • Дээр нь нимбэгний шүүсээ нэмж сайтар хутгаарай.
  • Ойролцоогоор 5 минут гал дээр байлгахад хангалттай.

Ингээд бэлэн болсон чанамалаа гал дээр авч, цааш тавиарай. Энэ хооронд чанамал хийх саваа бэлтгэж, хоосон варьены шилнүүдийг угааж, ариутгах хэрэгтэй. Чанамалаа шилэндээ хийж, 4-5 цаг байлгаж гүйцэт хөргөсний дараа сайтар таглаж, харанхуй газар хадгалаарай. Заавал хөргөгчинд хийх шаардлагагүй. Ингээд та бэлтгэсэн чанамалаа хадгалж, бүтэн жилийн турш хэрэглэж болох юм.