Орчин үеийн нийгмээс арчигдаж байгаа 10 зүйл

Цаг хугацааны эрхээр аливаа зүйлс хувьсан өөрчлөгдөж байдаг. Бидний амьдарч буй нийгэмд болж бүтэхгүй, өөрчлөх ёстой олон зүйл байдаг ч, энэ бүгдийг нэг дор өөрчлөх боломжтой. Гэсэн хэдий ч, цаг хугацаа, шинэ үеийн залуусын ачаар хоцрогдсон үзэл суртал бага багаар өөрчлөгдөж, зарим нь өөрчлөгдөх үе шатандаа явж байна. Өнөөдөр та бүхэндээ одоогоор өөрчлөгдөж, халагдаж байгаа зүйлүүдийг танилцуулахаар бэлтгэлээ. Харин энэ зүйл өнөө хүртэл таны эргэн тойронд байвал өөрчлөхөд өөрийн хувь нэмрээ оруулаарай.

Эмэгтэйчүүд гэрийн сайн эзэгтэй байж, бүх ажлыг хийж, хүүхдээ өсгөж байгаа ч, ажил дээрээ эрчүүдтэй адилхан үнэлэгдэх эрхтэй

Шивээс, пиерсингтэй хүн бүр муу муухай биш. Тэд ердөө л өөрийн сонирхолоо дагасан төдий. Тэднийг нийгмээс тусгаарлаж үзэн ядахаа больж байгаа нь баярлууштай.

Гоо үзэсгэлэнг биеийн галбираар хэмжихээ больсон. Махлаг бүсгүйчүүд ч загварын ертөнцөд цахиур хагалж болохуйц болсон

Хэзээ сургуульд орж, хэзээ хүнтэй сууж, хэзээ хүүхэд гаргахаа зөвхөн та өөрөө шийднэ. Тэр эрх нь танд байгаа.

Хөгжлийн бэрхшээлтэй хүн харахаараа гайхаж, эвэртэй туулай үзсэн мэт байхаа больсон

Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл буурсан

Гэрийн ажил хийх зөвхөн эмэгтэйчүүдийн үүрэг биш

Илүүдэл жинтэй байх ичмээр зүйл байхаа больсон. Хүн бүр өөрөөрөө бахархаж, хайрладаг болж байгаа

Нас бол зүгээр тоо. Хэн ч ажиллаж эхлэхэд оройтохгүй бас эртдэхгүй

Хүүхэд тоглож, цэнгэх ёстой болохоос ажил хийх ёсгүй

Эдгээр зүйлс үнэхээр бидний амьдралаас арчигдсан болов уу? Та өөрийн бодлоо бидэнтэй хуваалцаарай.