Долоо хоногт 1 удаа хэрэглэж, арьс чангалах маск

Будаа нь таны арьсанд гайхалтай нөлөөг үзүүлж чадна. Япон бүсгүйчүүд эрт дээр цагаас цагаан будааг хүнс болоод гоо сайхандаа ашигласаар ирсэн. Ялангуяа энэ нь арьсыг цэвэрхэн, цагаан байлгахад туслах төдийгүй гэрэл цацруулж, тайвшруулна.

Мөн арьсан дээрх нөсөө толбыг бүдгэрүүлж, цэвэрхэн тунгалаг арьстай байхын гол үндэс болох юм. Харин чухам цагаан будааг яаж ашиглаж, үр шимийг нь хүртэх болохыг танд хүргэе.

Цагаан будаа нь ленолик хүчил ба сквалений баялаг эх үүсвэр бөгөөд арьсанд коллаген үүсэхийг өдөөдөг хүчтэй антиоксидант юм. Ингэснээр үрчлээсийг арилгахад туслах юм. Үүнээс гадна, сквален нь арьсыг нарны гэрлийн хортой нөлөөнөөс хамгаалдаг. Цагаан будаанд агуулагдах их хэмжээний Е витамин болон гамма-орнизол нь зүрхийг хамгаалж, муу холестриныг бууруулдаг байна.

Цагаан будааны маск бэлтгэх арга:

  • Будаа – 3 халбага
  • Сүү – 1 халбага
  • Зөгийн бал – 1 халбага

Будаагаа ахиухан усанд сайтар чанаж болгоорой. Дараа нь усыг нь шүүж авна. Чанасан будаан дээрээ халаасан сүү болон зөгийн балаа хийж нухсанаар, таны маск бэлэн болох юм.

Угааж цэвэрлэсэн нүүрэндээ маскаа түрхэж хатаана. Дараа нь нүүрээ өмнө шүүж авсан цагаан будааны шүүсээр угаагаарай.

Цагаан будааны шүүс нь антиоксидант ихээр агуулдаг бөгөөд арьсыг чийгшүүлж, цусны эргэлтийг сайжруулж, наснаас хамаарсан толбо арилгах, үрэвслийг намдаах үйлчилгээтэй. Цагаан будааны шүүсний ачаар та эрүүл, гэрэлтсэн, чийглэг арьстай болох юм.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!