Уураг гэж чухам юу вэ? Уураг бол хүний бодисын солилцооны үндсэн нэгж. Хүний биеийг байшинтай зүйрлэвэл уураг бол тухайн байшингийн тоосго нь юм. Уураг, нүүрс ус, амин дэм, өөх тос, эрдэс бодис гэсэн таван үндсэн тэжээл бий. Хоол хүнснээс ихэвчлэн уураг, нүүрс ус, өөх тосыг авдаг. Уураг байхгүй бол хүний бодисын солилцоо шууд зогсоно. Тархи, арьс, үс, хумс, булчин гэх мэт хүний биеийн бүх хэсэг уурагнаас тогтдог. Хамгийн их уурагнаас тогтдог эрхтэн бол булчин.
Хоол хүнсэн дэх уураг нь хоол боловсруулах эрхтнүүдэд боловсрогдон амин хүчил болж задардаг. Дараа нь хүний биед 20 төрлийн амин хүчлийн найрлага бүхий уураг бий болно. Тэгвэл энэ чухал зүйлийг ямар хоол хүнснээс олж авах тухай мэдээллийг танд хүргэе.
Өндөг
Нэг том өндөг дунджаар 6 грамм уураг, ердөө 0.6 грамм нүүрс ус агуулдаг. Өндгөө чанаад л, хөргөөд аваад явчихаж болно.
Газрын самрын тос
30 гр халбага самрын тос 8 грамм уураг, 6 грамм нүүрс усаар хангадаг. Өдөр тутамдаа үүнийг талхан дээр түрхэж идэж байгаарай.
Бяслаг
Бяслагны уургийн агууламж хэв маягаас хамаарч өөр өөр байдаг – Пармезан, Швейцарь, Пекорино, Эдам, Гуда нар нь 100 граммд 26гр- 35гр уураг агуулдаг байна.
Хулууны үр
30 г тутамд 7 грамм уураг агуулдаг ба антиоксидант, төмөр, цайр, кали, кальци, магни болон бусад олон төрлийн шим тэжээл агуулдаг.
Бүйлсэн самар
Бүйлс бол холестерол, эслэг, селен, цайр, магни, Е амин дэм, В витамин агуулдаг байгалийн гаралтай амин дэм бөгөөд байгалийн ургамлын гаралтай эм юм. 50 гр тутамд ойролцоогоор 10 гр уураг агуулагддаг. Бүйлсэн самарнаас ажилдаа авч яван, өдрөөс оройн хоолны хооронд идэж байгаарай.
Дүпү
100 грамм тутамд 8 гр уураг, 1.9 грамм нүүрс ус агуулдаг тул дүпү нь хүмүүсийн хоолны сонголтонд зүй ёсоор багтана.Үүнийг ашиглаж төрөл бүрийн хоол, салат зэргийг бэлтгэн идэж байгаарай.
Тахианы цээж мах
Тахианы цээж мах нь уургийн агууламж өндөртэй тул фитнессээр хичээллэж байгаа хүмүүс тогтмол иддэг. 1 ширхэг арьсгүй тахианы цээж мах нь 53 грамми уураг болон ердөө 284 калори агуулдаг.
Овъёос
Тал аяга түүхий овъёос нь 13 гр уураг агуулдаг. Өглөө бүр овъёос дэвтээж идэж, өдрөө эрүүлээр бас шим тэжээлтэйгээр эхлүүлж байгаарай.
Брокколи
Брокколи нь витамин С, витамин К, эслэг, кали агуулсан ач тустай хүнсний ногоо юм. Энэ нь хорт хавдраас хамгаалахад тусалдаг янз бүрийн био идэвхит шим тэжээлийн бодис агуулдаг. Жижиглэсэн цэцэгт байцаа 1 аяга (96 грамм) нь 3 грамм уураг агуулдаг бөгөөд 31 калоритой.
Брюссель байцаа
Энэ бол таны идэж болох хамгийн эрүүл хоол хүнс бөгөөд эслэг, витамин С болон бусад тэжээллэг бодисоор баялаг. 78 грамм брюссель байцаа нь 2 грамм уургийн агууламжтай.