Таны биед төмөр ихэдсэнийг илтгэх 7 шинж тэмдэг

Төмөр бол амьдралд чухал ач холбогдолтой эрдэс юм. Энэ нь дэлхий, нар, одод, ургамал, амьтан, хүний биед байдаг. Хүний биед агуулагдах төмрийн үүрэг нь бие махбодийн эд эсэд хүчилтөрөгчийг хүргэх явдал юм. Үүнээс гадна төмөр нь бас хүний эрүүл мэндэд амин чухал шаардлагатай бусад уураг, гормон, ферментээс бүрддэг.

Бие дэх төмрийн хэмжээ нь үр дүнтэй ажиллахын тулд хязгаартай байх ёстой. Хэт их эсвэл бага байх нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй, цаашлаад үхэлд хүргэж ч мэдэх юм. Тиймээс төмрийн тунг үргэлж тааруулж байх хэрэгтэй. Төмөр дутагдлын тухай та олон удаа сонсож, багагүй мэдлэгтэй болсон байх. Харин төмөр ихдэх тухай мэдэх үү? Тарилга хийлгэх, төмрийн бэлдмэл уух, цус сэлбэх зэргийг их хэмжээгээр хийлгэсэн тохиолдолд төмөр ихэддэг байна. Ингээд хамтдаа таны биед төмөр ихэдсэнийг илтгэх шинжүүдтэй танилцъя. Хэрэв танд доорх шинж тэмдгүүд илэрсэн бол эмчид хандаарай.

Үе мөчөөр өвдөх

Илүүдэл төмөр нь үе мөчинд хуримтлагдаж, эд эсийг гэмтээж, танд өвдөлт мэдрүүлдэг байна. Судалгаагаар төмрийн концентрац хэт өндөр байх үед олон склероз, остеопороз болон остеоартрит үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг. Төмөр нь холбогч эдийн үндсэн барилгын блок юм. Гэхдээ түвшин хэтэрхий өндөр байвал энэ нь үе мөч болон эргэн тойрны эд эсийн эвдрэлийг үүсгэж болно.

Хэвлийн өвдөлт

Төмрийн бэлдмлийг өлөн дээрээ ууснаар дотор муухайрч, бөөлжих гэх зэрэг зовиуртай байдалд хүргэдэг. Ихэнх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг газрууд төмрийн хэрэглээтэй холбоотой гаж нөлөөнөөс зайлсхийх үүднээс төмс бэлдмэлийг оройн цагаар буюу хоол идсэний дараа уухыг зөвлөдөг. Тиймээс төмрийн бэлдмэл уухдаа ч мөн анхаарал болгоомжтой байх хэрэгтэй.

Ядаргаанд орох

Архаг ядаргаа нь хэт их төмрийн гаж нөлөө юм. Төмрийн тэнцвэргүй байдал нь бие махбодийн хүчилтөрөгч, эрчим хүчийг боловсруулах чадварт нөлөөлдөг. Үр дүнд нь амьсгал давчдах, сул дорой, сульдах зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Сэтгэл гутрал

Төмрийн илүүдэл нь Паркинсон болон Альцгеймэр зэрэг мэдрэлийн өвчний эмгэгийг хурдасгах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Учир нь илүүдэл төмөр нь тархин дахь мэдрэлийн эсийг нэмэгдүүлж, хэт ачааллуулж орхидог байна. Үүнээс улбаалж сэтгэл санаа тавгүйтэж, цаашлаад өвчтэй ч болж мэдэх аюултай.

Үргүйдэл

Биед хэт их төмөр хуримтлагдсанаас болж, эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн нөхөн үржихүйн амьдралд асуудал үүсч, эсүүдийн тоо цөөрч эхэлдэг байна. Үүний уршгаар үргүйдэлд ч хүрэх аюултай. Эмэгтэйчүүдийн хувьд хэр их төмөр илүүдэж байгаа, хэр удаан энэ нь үргэлжилж байгаагаас хамаарч, сарын тэмдгийн мөчлөг алдагдах нь бий.

Чихрийн шижин

 

Илүүдэл төмөр нь нойр булчирхайн дээр төвлөрч, инсулиныг зохицуулах чадварыг нь сааруулдаг. Инсулин нь бие махбодийн цусан дахь глюкозын түвшинг зохицуулдаг даавар юм. Харин нойр булчирхай инсулинаа хянаж чадахгүй бол чихрийн шижин рүү хөтөлнө.

Эрхтний дутагдал

 

Төмөр ихэдсэний хор уршиг нь элэг болон зүрхэнд түлхүү нөлөөлж, асуудал дагуулдаг. Цусанд агуулагдах их хэмжээний төмөр нь зүрхний хэм алдуулах, цусны эргэлтийг сааруулах гэхчлэн сөрөг нөлөө үзүүлж, цаашлаад үхэлд ч хүргэж мэдэх аюултай юм. Мөн сүүлийн үед хийгдсэн судалгаагаар, төмрийн илүүдэл нь бүдүүн гэдэс, элэг болон бусад төрлийн хавдартай болох эрсдлийг нэмэгдүүлж байгаа хэмээсэн байна.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!