Эмэгтэй хүн бүрийн мэдэх ёстой гоо сайхан, арьс арчилгааны аргууд

Охид бүсгүйчүүд маань үргэлж өөрсдийн эрүүл мэнд болоод гоо сайхандаа сэтгэлээ чилээж, анхаарал хандуулдаг учир төрөл бүрийн хэрэгтэй бас үр дүнтэй аргуудыг эрэлхийлж байдаг. Азаар бид бүгдийн гадаад төрхийг аврах олон аргууд байдаг. Тэр дундаас хамгийн үр дүнтэй болоод хэрэгцээтэй аргуудыг та бүхэндээ хуваалцаж байна.

Арьсыг сэргээж, гэрэлтүүлэх маск

Өвлийн улиралд арьс хуурайшиж, гэмтэх нь элбэг байдаг. Тиймээс та урьд урьдныхаасаа илүү ихээр анхаарал хандуулах хэрэгтэй. Тэгвэл слайм бэлтгэн, арьсаа арчилж, гэрэлтүүлж болох юм.

Хэрэг болох зүйлс:

  • Ногоон цай эсвэл бөөрөлзгөний цай
  • psyllium husk нунтаг – 1 халбага
  • Бүлээн ус – 3 халбага

Бүлээн усандаа цайны идээгээ дүрж, хандлаад аваарай. Цайн дээрээ нунтагаа хийж хутгаад, богино долгионы зууханд хийж, 20 секунд эргүүлээрэй. Дараа нь хөргөөд, слаймаа авч, нүүрэндээ тараад түрхэнэ. 2-10 минутын дараа аваарай. Ингээд л болоо.

Сайжруулсан өндөгтэй маск

Өндөгтэй маск нь хар батганы эсрэг үйлчилгээ үзүүлнэ.

Орц:

  • Өндөгний цагаан
  • Салфетка
  • Багс

Өндөгний цагааныг ялгаж авна. Нүүрээ сайтар угааж цэвэрлээрэй. Өндөгний цагаанаа багс ашиглаж, хамар болон эргэн тойронд түрхэж, дээр нь салфетканы нэг давхаргыг хуулж наах бөгөөд дээр нь ахин нэг удаа өндөгний цагааныг түрхэнэ. Одоо эрүү болон духны хэсэгтээ адил түрхэж, салфетка наана. 3 минутын дараа хуулж аваарай.

Багс угааж цэвэрлэх

Багсаа тогтмол угааж цэвэрлэж байгаарай. Эс бөгөөс таны багсанд шургасан бактер нүүрэнд наалдаж, батга гаргаж мэднэ. Харин яаж угаах вэ гэвэл их хялбархан. Энгийн саванд багсаа үрж хөөсрүүлнэ. Дараа нь дүүгийнхээ, хүүгийнхээ легог авч, дээр нь багсаа үрээрэй.

Сахал, илүүдэл үс хуулах арга

Хэрэв танд гоо сайхны салон орж вакс хийлгэх зав байхгүй бол үүнийг гэртээ хийж болно.

Хэрэг болох зүйлс:

  • Бор элсэн чихэр
  • Зөгийн бал
  • Нимбэгний шүүс

Бүх орцоо 1:1 харьцаатай хийж, хольж бэлтгэнэ. Үүнийгээ богино долгионы зууханд хийж, 30 секунд халаагаарай. Дараа нь үүнийгээ бага зэрэг хөргөж, илүүдэл үстэй хэсэгтээ түрхэж, дээр нь цаас нааж, хуулж авна.

Хүзүүний маск

Бид нүүрний арьсаа арчилж, төрөл бүрийн бүтээгдэхүүн хэрэглэдэг боловч, хүзүүгээ орхигдуулдаг талтай. Тиймээс хүзүүндээ ч бас маск бэлтгэн хэрэглэж байгаарай.

Хэрэг болох зүйлс:

  • Гадил
  • Тараг – 3 халбага
  • Зөгийн бал – 1 халбага

Бүх орцоо хольж бэлтгэнэ. Үүнийгээ хүзүүндээ түрхээд, 15 минут байлгаарай. Дараа нь бүлээн усаар угаана. 7 хоногт 3 удаа энэ аргыг хэрэглэж байгаарай.

Үрэвслийг намдаах төмсний маск

Төмс нь A, C, B витамин агуулдаг бөгөөд энэ нь батганы эсрэг үйлчилгээ үзүүлнэ.

Та төмсөө арилгаад хэрчээд батгатай хэсэгтээ тавьж, 5-10 минут байлгаарай.

Үс зөөлрүүлэх арга

Хэрэг болох зүйлс:

  • Касторын тос – 1 халбага
  • Оливын тос – 1 халбага
  • Кокосын тос – 1 халбага

Орцуудаа хольж бэлтгээд, богино долгионы зууханд хийж халаана. Буцалгаж болохгүйг анхаараарай. Тосоо хөргөсний дараа үсэндээ тараан түрхэж, массаж хийгээд, гадуур нь уут углаж, алчуураар боогоод 45 минут байлгана. Товлосон цаг болоход шампунь ашиглаж үсээ угаагаарай.

Үрчлээсээс сэргийлэх маск

Маалингын үр нь зөвхөн эрүүл мэндэд тустай биш юм. Энэ нь арьс арчилгаанд ч мөн ач тусаа үзүүлэх бөгөөд их хэмжээний омега-3 тосны хүчил, А, В, Е витамин агуулдаг. Энэхүү хослолын ачаар нүх сүвийг агшааж, арьсыг чангалж, улмаар залуужих боломжтой болно.

Хэрэг болох зүйлс:

  • Маалингын үр – 2 халбага
  • Ус – 4 халбага

Нухаж бэлтгэсэн үрээ усанд хийж, 4 минут байлгана. Дэвтсэн үрээ нүүрэндээ тараан түрхээд, 15 минут байлгаарай. Дараа нь бүлээн усаар угаана. Долоо хоногт өөрийн хүссэн давтамжаар хэрэглэж болно.