Төгс гэрийн эзэгтэй нарын зөвлөсөн хоол хийхэд туслах аргууд

Анхны хоолны тухай ном одоогоос 4000 жилийн өмнө гарч байсан гэдэг. Нэг ёсондоо бид хоолны соёл суралцаад тэр хэмжээний хугацааг өнгөрүүлсэн гэсэн үг. Хэдий тийм боловч, өнөө хэр нь хоол хийхдээ гаргадаг түгээмэл алдаанууд байсан хэвээр бөгөөд бид заримдаа хоолоо буруу аргаар хийж, том эрсдлийг дагуулдаг. Иймд та бүхэндээ хоол хийхэд туслах аргуудыг танилцуулахаар бэлтгээд байна. Эдгээр арга залиуд таныг чадварлаг гэрийн эзэгтэй, тогооч болоход тусална.

  • Хэрэв та хоол хийхдээ архи ашигладаг бол, үүнийгээ хийсний дараа бүрэн ууршсан эсэхийг шалгаарай. Мөн дээр нь ямар нэгэн шингэн нэмэх хэрэгтэй. Эс бөгөс таны хоолонд архины амт гүн орно.
  • Та котлет, бөөрөнхий мах шарахдаа эдгээрийг цагийн зүүний дагуу нэг нэгээр нь байрлуулж байгаарай. Ингэснээр та махнуудаа эргүүлж, нөгөө талаар нь шарахдаа альнаас нь эхэлж эргүүлэхээ ядах зүйлгүй олно.

  • Том хэмжээтэй мах бэлтгэж байгаа бол том ширхэгтэй давс хамгийн сайн зохицдог.
  • Хэдэн өдөр хадгалж идэх соус буюу улаан лоолийн соус зэргийг  бэлтгэхдээ сармис хийдэг бол үүнийгээ түүхийгээр нь биш, шарж хийгээрэй. Ингэснээр соусыг хадгалах тусам сармиснаас чихэр ялгарч, амтыг нь улам бүр нэмэгдүүлнэ.
  • Хоол чанах, шарах хугацаа, температурын хэмжээ маш чухал. Ихэнх хүмүүс орцыг нь мэдэж байхад л болно гэж боддог ч, ямар хэмд хэр удаан шарах нь хамгийн чухал, хоолны амтыг гол тодорхойлдог зүйл гэдгийг санаарай.
  • Төгс амттай, үзэмжтэй аяган бялуу хийхийн тулд орц найрлаганы хэмжээ бүгд адил байх ёстой. Жишээ нь орцонд 3 өндөг орсон бол үүнийгээ жинлэж үзээрэй. Өндөг нь 200 гр байвал, адил хэмжээтэй гурил, масло, элсэн чихэр хийнэ гэсэн үг.

  • Хоолоо хурдан болгохыг хүслээ гээд өндөр хэмд чанаж, хуурч болохгүй. Хэмийг зөв тааруулах нь хоолыг илүү хурдан болгоно.
  • 1 долларын үнэтэй паста, 12 долларын үнэтэй пастаны ялгаа нь ердөө гоймонгоо хэрхэн чанасанд байгаа юм. Чадварлаг хүмүүс паста чанах усаа амталж, хэмжээ болон чанах хэмийг ч зөв тааруулдаг. Ингэснээр паста илүү амттай, үзэмжтэй болно. (100 гр гоймонд, 10 гр давс, 1 литр ус)
  • Хоолондоо ямар нэгэн шинэ орц нэмэхээс өмнө энэ нь ямар үйлчилгээтэй, ямар амттай болохыг сайтар судалж мэдэх хэрэгтэй.
  • Агшааж байгаа будааны тагийг хэзээ ч бүү ав. Эс бөгөөс будаа түүхийрэх аюултай.
  • Хэрэв хоолны тань давс нь багадсан санагдаж байвал дээр нь багахан нимбэгний шүүс хийгээд үзээрэй.

  • Шарах шүүгээнээс хоол гаргахдаа чийгтэй алчуур, бээлий ашиглаж болохгүй. Халуун ууранд алчуур нь тэр дороо халж, гарыг түлж мэднэ.
  • Хэрэв та сармисанд дуртай бол, жоронд бичигдсэнээр 2 дахин ихийг ашиглаж болно.
  • Будаа агшаахдаа ус биш үхрийн, тахианы тунгалаг шөл эсвэл ногооны шүүс ашиглаж байгаарай. Будаа илүү амттай болно.
  • Пэнкейк хийхдээ гадаргуу дээр нь бөмбөлгүүд гарч ирэхэд нь эргүүлээрэй.

  • Үхрийн махыг бүрэн гүйцэт болтол нь шарах хэрэггүй. Шүүрхий байхдаа илүү амттай бас шим тэжээлтэй.
  • Хүнсний сода, хөөлгөгч зэргийг ашиглахаасаа өмнө ямар нэгэн бөөгнөрсөн зүйл байгаа эсэхийг шалгаж байгаарай.
  • Хүйтэнд хадгалсан оливын тосыг шууд ашиглаж болохгүй. Энэ нь шатаж асуудал үүсгэнэ.