Холестролыг бууруулж, турахад туслах ундаа

Хоол тэжээлийн зохисгүй байдал, сайн унтаж амрахгүй байх, биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийхгүй байх нь зүрх судасны эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Мөн энэ бүгдээс улбаалж, цусан дахь муу холестрины түвшин нэмэгдэж, таны эрүүл аюулгүй амьдралыг үгүй хийх болно. Харин аз болоход та байгалийн гаралтай ундаа бэлтгэж хэрэглээд, холестрины түвшинг бууруулж, нэмээд турж чадна.

Орц:

  • Бэрсүүт жүрж – 1 ширхэг
  • Нимбэг – 1/4
  • Цагаан гаа – 2 см
  • Цоохор майлз – 2 ширхэг

Бүх орцоо нэгтгэж, блендэрт хийж эргүүлнэ. Ингээд л таны амтат ундаа бэлэн болох юм.

Энэхүү ундааны таны биед үзүүлэх нөлөө:

  • Сайн унтаж амрахад тусална
  • Холестрины хэмжээг бууруулна
  • Цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлнэ
  • Бие махбод дахь элсэн чихэр, цардуулын хэмжээг бууруулдаг ба жин хасахад тустай

Бэрсүүт жүрж

Бэрсүүт жүрж нь чихрийн шижин өвчнийг эмчлэх, холестерины түвшинг зохицуулах, бодисын солилцооны бусад асуудлыг шийдвэрлэх чадвартай флавоноидын “naringenin” агуулдаг.

Энэ нь өөх тосны хүчил, исэлдлийн холестеролыг нэмэгдүүлж, элэг дэх цөсний хүчлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлдэг. Үүнээс гадна тус жимс нь бөөрний үйл ажиллагаа, инсулины урвал, цусан дахь сахар, холестерины солилцооны ажилд эерэг нөлөө үзүүлнэ.

Цоохор майлз

Цоохор майлз нь хүнсний ногооны өвөрмөц амт, үнэрийг хариуцдаг 3-н-бутил фталидийн нэгдлийг агуулдаг. Үүнээс гадна энэхүү нэгдэл нь цусны даралтыг бууруулах чадвартай. Тус ногоо нь шээс хөөх эмийн үүрэг гүйцэтгэдэг бөгөөд энэ нь цуснаас хорт бодисыг зайлуулахад тусалдаг.

Нэмж дурдахад цоохор майлз нь цусны даралтыг бууруулж чаддаг. Үүнээс гадна, ходоодны шархыг намдаах, ходоодны салст бүрхүүлийн бүрэн бүтэн байдлыг сайжруулж, үрэвслийг багасгах, таргалалтаас салахад туслах, чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх, нойргүйдэлтэй тэмцэх, хорт хавдраас урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!