Алдартнууд хүүхдийнхээ насан дээр ямар харагддаг байсан бэ?

Сүүлийн үед хүн бүр л өөрийнхөө зургийг хүүхдийнхээ зурагтай харьцуулж, цахим сүлжээнд байршуулах болсон. Тэгвэл алдартнуудын хүүхдүүд ямар харагддаг бол? Тэд аав ээжтэйгээ адилхан харагддаг болов уу? Энэ асуултын хариулт болгож, та бүхэндээ алдартнууд хүүхдийнхээ насан дээр ямар харагдаж байсныг сонирхуулъя.

Милла Жовович болон Эвер Габо Андерсон

Загвар өмсөгч, жүжигчин Милла Йовович болон найруулагч Пол Андерсон нар нь 2 охинтой. Тэдний бага охин Дашиэль Эдан 4 настай бол том нь Эвер Габо 12 настай. Жил ирэх тусам тэд ээжтэйгээ улам бүр адилхан болж байна.

Анжелина Жоли болон Шило Жоли-Питт 

Шило нь жүжигчин Брэд Питт, Анжелина Жоли нарын анхны төрсөн хүүхэд билээ. Тэрээр одоо 13 настай бөгөөд богино үс засалт, эрэгтэй мэт хувцаслалттай боловч, хүмүүс түүнийг ээжтэйгээ тун адил хэмээдэг.

Бейонсе болон Блю Айви Картер

Реппер Жэй-Зи болон дуучин Бейонси нарын том охин Блю Айви Картер нь хамгийн алдартай хүүхдүүдийн нэг. Эцэг эх нь түүнийг концерт, бусад арга хэмжээнд байнга авч явдаг. Тэрээр 7 настай бөгөөд удахгүй 2 настай хүрэх ихэр дүүтэй.

Викториа болон Харпер Севен Бекхэм

7 настай Харпер Севен бол хөлбөмбөгчин Дэвид Бекхэм болон дизайнер Виктория Бекхэмийн хамгийн бага охин юм. Түүний төрсөн өдрөөс хойш эцэг эх нь түүнийг камераас нуугаагүй бөгөөд өнөө үед бяцхан охины зураг хэвлэл мэдээллийн хэрэгслээр их гарч байна.

Дэвид болон Круз Бекхэм

Круз бол Бэкхэмийн бага хүү. Түүнийг ойр дотны найз, жүжигчин Том Крузын нэрээр нэрлэжээ. 14 настай залуу хөгжимд нухацтай ханддаг бөгөөд 11 настайдаа анхныхаа дууг гаргажээ.

Дрю Берримор болон Олив Бэрримор-Копелман

Жүжигчин Дрю Берримор, урлагийн зөвлөх Уилл Копелман нар 2 охинтой: Олив 8 настай, Фрэнки 5 настай. Дрю өөрөө дөнгөж 11 сартай байхдаа телевизийн дэлгэцэн дээр гарч эхэлсэн. Гэхдээ саяхны нэгэн ярилцлагадаа тэрээр хүүхдүүдээ зурагтаар гаргаж, кинонд тоглуулахыг хүсэхгүй байгаагаа хэлсэн билээ.

Ким Кардашьян болон Норт Вест

5 настай Норт Вест нь алдартай реппер Канье Вест болон Ким Кардашьян нарын том охин бөгөөд тэрээр дороо 2 дүүтэй.

Женнифер Лопез болон Эмме Марибел Муньиз

2008 онд хөгжимчин Марк Энтони, дуучин Женнифер Лопез нар ихэр хүүхэдтэй болсон. Харин охин том болох тусам ээжтэйгээ адилхан болж байгаа билээ.

Женнифер Гарнер болон Виолет Аффлек

Жүжигчин Бен Аффлек, Женнифер Гарнер нарын ууган охин хэдийнэ 14 настай. Эцэг эхчүүд хүүхдийнхээ зургийг нийгмийн сүлжээнд хуваалцахгүй байхыг хичээдэг. Гэхдээ сэтгүүлч, папараццичдын цөөн хэдэн зурагнаас ч Женнифер, Виолет хоёр хэр зэрэг адилхан болох нь харагддаг.

Орландо болон Флинн Блум

Жүжигчин Орландо Блум, загвар өмсөгч Миранда Керр нарын хүү Флинн нь аавынхаа багын төрхтэй тун адилхан. Хүүгийн аав ээж хэдийгээр салсан боловч, хүүхдэдээ анхаарал хандуулж, зургийг нь олон нийтийн сүлжээнд байршуулдаггүй. Гэсэн ч сэргэлэн папарацци нар хүүгийн зургийг хэдийн аваад нийтэлжээ.