Ханиад дарах амтат алимны зутан

Хахир хатуу өвлийн улиралд ханиад томуунаас өөрийгөө хамгаалах нь чухал. Ялангуяа энхрий бяцхан үрсээ энэ өвлийг ханиадгүй давуулах юмсан гэх бодолдоо автаж сууна уу? Тийм бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Учир нь та бүхэндээ алимны хүчээр хэрхэн ханиадаас сэргийлэх тухай зөвлөгөөг хүргэж байна.

Манай эгч 2 хүүтэй. Эгч маань ухаалаг гэрийн эзэгтэй, сайн ээж. Хүүхдүүдээ сайн халамжилж, өнгөрсөн 8 жилийн хугацаанд нэг ч удаа ханиад хүргэж байгаагүй. Харин түүний нууц арга бол алим юм. Европын улс орнуудад алим байхад эмч хэрэггүй гэх хэлц үг ч бий. Энэ бүгдээс харахад алим ямар хэрэгтэй, чухал болох нь ойлгогдоно.

Орц:

  • Алим
  • Элсэн чихэр эсвэл зөгийн бал
  • Шанцай

Бэлтгэх арга:

Алимаа үрнээс нь салгаж, аманд багтахуйц хэмжээтэй жижиг болгож хэрчинэ.

Үүнийгээ саванд хийж, дээр нь алимаа дөнгөж бүрхэх хэмжээний ус хийж, зөгийн бал эсвэл элсэн чихэр нэмээрэй. Ингээд зөөлөн гал дээр 3 минут буцалгахад хангалттай. Хэт удаан чанавал алимны хамаг амин дэм нь ууршаад алга болох аюултай.

Бэлэн болсон алимны зутан дээрээ 1/3 халбага шанцай хийж амтлаарай. Ингээд л болоо. Амттай алимаа бүлээн дээр нь хүүхдэдээ идүүлээрэй.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!