Хөлийн хагарсан өсгийг зөөлрүүлж, эмчлэх арга

Манай бүсгүйчүүд сүүлийн үед хөлөө ч мөн арчилж, гоо сайхан байдалд нь анхаарах болсон. Хөл үзэсгэлэнтэй, цэвэрхэн харагдахад хамгийн чухал нөлөөтэй зүйл бол хөлийн өсгий. Гэвч олон бүсгүйчүүдийн хөлийн өсгий хагарсан, гэмтсэн, хуурайшсан байх бөгөөд энэ нь гадаад үзэмжийг баллаад зогсохгүй өвдөлт мэдрэгдэж, хэцүү байдал үүснэ. Тиймээс үүнийг яаралтай шийдвэрлэх нь чухал.

Иймд та бүхэндээ хөлийн хагарсан өсгийг зөөллөж, эмчлэх аргыг сонирхуулж байна.

Хэрэг болох зүйлс:

  • Сүү – 3-4 аяга
  • Хүнсний сода – 3 халбага

Сүүгээ саванд хийж халаана. Үүн дээрээ хүнсний содаа хийгээрэй. Ингээд бүлээсгэсэн сүүндээ хөлөө дүрж, 10 минут сууна. Дараа нь бүлээн усанд хөлөө дүрж угаагаад, алчуураар арчиарай.

Энэ бүхний дараа хөлөндөө тос түрхэж арчлаарай. 7 хоногт 3-4 удаа энэ аргаар хөлөө арчилж, эмчлээрэй. Тун удахгүй таны хөл зөөлөн, үзэсгэлэнтэй харагдах болно.

error: Мэдээлэл хамгаалагдсан !!