Кальциар баялаг 10 төрлийн хоол хүнс

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ясны сийрэгжилт өвчнийг “Чимээгүй тахал” хэмээн цохон тэмдэглэсэн билээ. Ясны эдийн нягт алдагдах, яс сийрэгжих, үе мөчний үрэвсэл зэрэг нь удаан хугацаанд үүсч, эхний үедээ мэдэгддэггүй учир ийн нэрлэдэг байна. Одоогийн байдлаар олон улсад гурван эмэгтэй тутмын нэг, таван эрэгтэй тутмын нэг нь ясны эдийн нягт буурсан, эсвэл ясны сийрэгжилттэй болжээ.

Тэгвэл энэхүү аюулт өвчнөөс сэргийлэхийн тулд таны хийж чадах зүйлсийн нэг бол кальци биедээ хуримтлуулах юм. Идэж байгаа хоол хүнснээсээ кальци авч илүү эрүүл, эрч хүчтэй амьдрах боломж танд бий. Иймд та бүхэндээ кальцийн агууламж өндөр хүнсний бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байна.

Дүпү

Өдөрт авах ёстой 1000 мг кальцийг биедээ авахын тулд тийм их хүчин чармайлт шаардагдахгүй. Учир нь нэг уут дүпүнд 1624 мг кальци агуулагддаг. Тиймээс үүнээс багахан идэхэд л та өдөрт авах ёстой кальциа нөхөж чадах юм. Дүпүтүй шөл хийж, дүпүг шарж, салатанд хийж гэхчлэн төрөл бүрээр бэлтгэн идэж болно.

Артишок

Том хэмжээтэй нэг ширхэг артишоконд 71 мг кальци агуулагдана. Та оройн хоолондоо артишокыг оливын тос, цагаан цуу, нимбэг зэрэгтэй хослуулж, идээрэй. Мөн тус ногоо нь шингэн хэлбэрээр аптек, эмийн сангуудаар худалдаалдаг.

Хар шош

Олон төрлийн ашиг тустай хар шош нь таны өдөр тутмын заавал идэх ёстой хоол хүнсний жагсаалтанд багтана. Нэг аяга нь 294 мг кальци, 29 грамм эслэг, 39 грамм уураг агуулдаг.

Буржгар байцаа

Өглөө бүр нэг аяга буржгар байцаагаар шүүс бэлтгэн ууж байгаарай. Ингэснээр та 101 мг кальцийг биедээ хуримтлуулж чадах юм.

Брокколи

Кальци гэхээр хүн бүрийн санаанд сүү буудаг. Гэхдээ нэг багц брокколинд 300 мг кальци агуулагддаг бөгөөд энэ нь нэг аяга сүүнд агуулагдах кальцийн хэмжээтэй адил юм.

Бүйлсэн самар

Бүйлсэн самар бол кальцийн хамгийн сайн эх үүсвэрүүдийн нэг юм. Нэг аяга бүйлсэн самарт 378 мг кальци, 30 гр уураг агуулагдана.

Чиа үр

Чиа үрийг бид их хэмжээгээр хэрэглэж чадахгүй ч, их хэмжээний кальци биедээ авч чадна. Тал аяга чиа үрэнд л гэхэд 631 мг кальци агуулагдана. Үүнийг төрөл бүрийн смүүти, шүүс зэрэгт хийж хэрэглэж байгаарай.

Юүцай

Ердөө ганц багц юүцайнд 882 мг кальци агуулагддаг байна. Үүнийг өдөр тутамдаа хэрэглэж, хоол хүнсэндээ ашиглаж байгаарай.

Сүү

Сүү бол кальцийн хамгийн сайн, хямд эх үүсвэр юм. Нэг аяга үнээний сүү нь 276-352 мг кальцийн агууламжтай. Түүнчлэн, сүү нь уураг, А аминдэм, Д аминдэмийг их хэмжээгээр агуулдаг.

error: Мэдээлэл хамгаалагдсан !!