Саяхан гадаад төрхөө өөрчилж, олныг гайхшруулсан одод

Алдартнууд үргэлж нэг төрхөөрөө байгаад байж болохгүй. Энэ нь тэдний нэр хүндийг унагах эсвэл олны анхаарлыг татахаа болиход хүргэнэ. Тийм ч учраас одод үргэлж өөрдсийн гадаад төрхийг өөрчилж, фенүүддээ бэлэг барьдаг бөгөөд шуугиан тарихуйц өөрчлөлт нь тэдний карьерт эерэгээр ч нөлөөлдөг. Иймд өнөөдөр та бүхэндээ олны анхаарлыг татахын тулд гадаад төрхөө өөрчилсөн оддыг танилцуулж байна.

Моника Беллуччи

Миланы загварын долоо хоногт Моника Беллуччи шинэ дүр төрхтэй хүрэлцэн ирж, шүтэн бишрэгчдээ гайхшруулав. Тэрээр өөрийн нэрийн хуудас болсон урт намирсан үсээ тайрч, илүү залуу төрхийг бүрдүүлсэн байв. Түүнд аль үс нь илүү зохиж байна?

Женнифер Лопез

9-р сард 50 настай Женнифер Лопез Торонтогийн олон улсын кино наадмын улаан хивсэн дээр шинэ ЖейЛо гарч ирэв. Түүний богино шулуун алтан шаргал үс нь дуучин, жүжигчин бүсгүйг илүү эрч хүчтэй, шинэлэг харагдуулж байсныг нуух юун.

Кристен Стюарт

Тэр хэзээ ч гадаад төрхөө өөрчлөх, янз бүрээр туршиж үзэхээс эмээдэггүй нэгэн. Түүний богино үс засалт нь жүжигчин бүсгүйг илүү цоглог, хүчирхэг харагдуулдаг. Харин тэрээр саяхан Францад болсон кино наадамд үсний үзүүр хэсгээ ягаан өнгөөр будуулсан байдалтайгаар хүрч ирэв. Мэдээж түүний энэхүү өөрчлөлт фенүүдэд нь үнэхээр их таалагдсан.

Иванка Трамп

Есдүгээр сар бол Иванка Трампын хувьд өөрчлөлтийн сар байв. Тэрээр үсээ тайрч, илүү залуухан харагдах болов.

Бритни Спирс

Шаргал үст Бритниг бор үстэй харах үнэхээр сонин байгаа биз. Тэрээр өнгөрсөн 9 сард үсээ бор өнгөтэй болгож, энтертайнмэнт ертөнцийг шуугиулаад амжсан боловч 10 сар үсээ буцаагаад шаргал болгосон байна.

Эмма Робертс

Эмма Робертс үснийхээ өнгийг өөрчилж туршиж үзэх дуртай. Тэрээр саяхан үсээ шоколадан бор болгож, олон хүнийг цочирдуулаад амжсан шүү.

Дуа Липа

Үзэсгэлэнтэй дуучин бүсгүй нь өөрийн шинэ цомгоо арай өөр байдлаар гаргав. Ингэхдээ тэрээр өөрийн дүр төрхийг ч мөн өөрчилж, үсээ шаргал болгосон бөгөөд энэ нь олон хүнд 80, 90-ээд оныг санагдуулж, улам бүр цомогт дурлаж байна.

Чаннин Татум

Халуухан жүжигчин залуу гадааг төрхөө өөрчилсөн нь түүнийг 10 насаар залуу харагдуулах болов. Тэрээр үсээ багасгаж, мөн шараар будуулжээ.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!