Нойр булчирхайг эмчлэх энгийн арга

Нойр булчирхай нь хоол боловсруулах үйл ажиллагаанд оролцож, хоол хүнсэн дэх уураг, нүүрс ус, өөх тосыг задалдаг ферментүүдийг агуулдаг. Нойр булчирхайн шүүрэл нь гэдсэнд уураг, өөх, нүүрс усыг боловсруулахад тусладаг бол даавар нь цусан дахь сахарын хэмжээг зохицуулдаг байна.

Харин сүүлийн үед хүмүүсийн архины хэт хэрэглээ, буруу хооллолт, сэтгэл санааны тогтворгүй байдал, стресс зэргээс шалтгаалан нойр булчирхайн үрэвсэлт өвчнөөр өвчлөгсдийн тоо эрс нэмэгдэх болжээ. Нойр булчирхай үрэвсэх хамгийн гол шалтгаан нь архины хэт их хэрэглээ мөн цөсний чулуутай хамааралтай аж. Мэдээж бусад хүчин зүйлсийн оролцоо байх ч гэлээ, энэ хоёр нь харьцангуй их хувийг эзэлж, чухал нөлөө үзүүлдэг байна.

Тэгвэл өнөөдөр та бүхэндээ гэртээ энгийн аргаар нойр булчирхайгаа эмчлэх тухай мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Тэрнээс өмнө эхлээд нойр булчирхай өвдөх үед ямар шинж тэмдэг илэрдэг болохыг мэдэж авцгаая.

  • Хоол идсэний дараа аюулхай орчимд өвдөлт ихээр мэдрэгдэнэ.
  • Баруун зүүн хавирга доогуур өвдөж, нуруу руу өвдөлт өгнө.
  • Зарим тохиолдолд зүрхний орчимд зүрх дэлсэж буй мэт өвдөнө.
  • Мөн энэ өвдөлт нь ургаш бага зэрэг тонгойж бөгтийх болон суух үед багасна.
  • Харин гэдрэг харж хэвтэхэд өвдөлт улам нэмэгдэнэ.

Өвдөлтөөс гадна биед илрэх шинж тэмдэг нь гүйлгэх, гэдэс дүүрэх, хэхрэх, дотор муухайрах, үе үе бөөлжих, хоолонд дургүй болох болон өтгөний хэмжээ ихсэж, эвгүй үнэртэй болдог.

Нойр булчирхай эмчлэх жор

Орц: 

  • Ус – 1 стакан
  • Маалингын үр – 2 халбага

Бэлтгэх болон хэрэглэх заавар:

Усаа буцалгаж, дээр нь маалингын үрээ хийнэ. Үүнийгээ зөөлөн гал дээр ахин 5 минут буцалгаад аваарай. Бэлэн болсон шүүсээ бага зэрэг хөргөж, хоолоо идэхээс 30 минутын өмнө уугаарай. Ингээд хэвшсэн байхад таны нойр булчирхай өвдөхөө больж, амар тайван, эрүүл саруул амьдрах замыг нээж өгнө. Хэрэв таны нойр булчирхайн өвдөлт их байвал өдөрт 3 удаа хоолноос өмнө ууж байгаарай.

error: Мэдээлэл хамгаалагдсан !!