Хэрэв мөнгө гэж байгаагүй бол бидний амьдрал ийм байх байсан

Анх манай эриний өмнөх 5000 оноос эхэлж, металь биетийг мөнгө болгон ашиглаж эхэлжээ. Тэр цаг мөчөөс эхэлж, мөнгөн тэмдэгт нь өөрчлөгдөн хувьссаар өнөөгийн бидний хэрэглэдэг мөнгө болж хувирсан байна. Өнөө цагт бидний амьдрал мөнгөн дээр тогтож, бүх зүйлс мөнгөнөөс хамааралтай болсон. Тэгвэл анхнаасаа мөнгө гэж байгаагүй бол яах байсан бол?

Хосуудын салалт багасна

Судалгаагаар гэр бүл салалтын хамгийн том шалтгаан нь мөнгөтэй холбоотой асуудал болохыг тогтоожээ. Мөнгө алга болвол мөнгөтэй холбоотой бүх стресс алга болно. Энэ нь яваандаа салах хүмүүсийн тоог бууруулна.

Дайн тулаан багасч, энх тайван тогтоно

Ихэнх дайн тулаан алт мөнгөнөөс үүсэлтэй байдаг. Мөнгө гэж байгаагүй тул түүхэнд хар толбо үүсгэсэн тэрхүү дайнууд болохгүй байсан.

Орон гэргүй хүн гэж байхгүй

Хэрэв мөнгө байхгүй бол байшин худалдаж авах, түрээслэх шаардлагагүй бөгөөд хүн бүр өөрийн хүссэн газраа амьдарч, эрх чөлөөтэй болно.

Материализм багасна

Материализм гэдэг нь мөнгөнд дурлахтай ижил гэж олон хүн үздэг. Хэрэв энэ дэлхий дээр мөнгө байхгүй бол материализм үгүй болж, нэгнээ өмссөн хувцас, зүүсэн зүйлсээр нь дүгнэн шүүх хэрэггүй болно.

Баян чинээлэг байдал үгүй болно

Хамгийн сүүлийн үеийн технологи, дэлхийг тойрон аялах зэрэг нь зөвхөн чинээлэг хүмүүсийн хийдэг үйлдэл байхаа больно. Учир нь мөнгө байхгүй бол хүн бүхэн энэ бүгдийг хүртэж чадна.

Эд зүйлс солилцох

Хүмүүс мөнгө байхгүй байсан бол үүнийг орлуулах ямар нэгэн зүйл олох байсан. Жишээ нь эд зүйлсээ хооронд нь бартер хийж солилцох гэхчлэн мөнгийг орлуулна.

Ажил эрхлэлтийн өөрчлөлт

Хэрэв мөнгө алга болвол ажил эрхлэлтийн 2 боломжит хувилбрыг харж болно. Нэг хэсэг нь жаргалтайгаар ажил хийж, цаг хугацааг илүү сонирхолтой өнгөрөөхийг хичээнэ. Харин өөр нэг хэсэг нь ажлаас бүр мөсөн татгалзана.

Барааны нөөц хурдан дуусна

Хэрэв аливаа зүйлийг худалдаж авахад мөнгө шаардлагагүй бол дэлгүүрийн тавиур дээр бараа гэж байхгүй болно.

Дэлхийг дамнасан холболт үгүй болно

Мөнгөгүй болно гэдэг нь улс орнуудын хоорондох худалдааны хэлэлцээр, дэлхийн эдийн засаг байхгүй гэсэн үг юм.  Улс орнууд хил хязгаараа улам чангалж магадгүй тул хүмүүс бусад улс руу аялах нь илүү хэцүү байх болно.

Авлига, мөлжлөг бага байна