Богино хөлийг урт болгож харагдуулах хувцаслалтууд

Эмэгтэй хүн бүрийн хүсэл урт хөлтэй харагдах биш гэж үү? Үүний тулд та юу хийх хэрэгтэй вэ? Тэгвэл хариулт нь та хувцаслалтаараа хөлөө урт харагдуулж болно. Өмсөж буй гутал, өмд тэр бүү хэл цамцнаас хүртэл хамаарч хөл урт, богино харагддаг. Тиймээс та бүхэндээ хөл урт харагдуулах хувцаслалтуудыг танилцуулж байна.

Таны өмсөх өндөр өсгийтэй гутлын хоншоорын хэсэг нь аль болох богино байхдаа хэрэгтэй. Хөлний дээд хэсгийн 2/3-ийг хаах урт хоншоортой гутал хөлийг богинохон харагдуулдаг.

Ихэнх хүмүүс богино өмд өмсөхөд хөл илүү урт харагддаг гэж боддог. Гэхдээ өндөр өсгийтэй гутал өмсөж байгаа тохиолдолд өмдний тань урт хөлийн ул шүргүүд таарч байвал хөлийг илүү урт харагдуулах болно.

Цамцаа өмдөн дотуураа хийж байгаарай. Энэ нь биеийг илүү цэгцтэй, хөлийг илүү урт харагдуулах юм.

Босоо судалтай хувцас өмсөж байгаарай. Тэр төрлийн судалтай өмд, даашинз зэрэг нь биеийг урт харагдуулдаг.

Өндөр суудалтай, сул трапиз өмд таныг үнэхээр өндөр, бие галбиртай төдийгүй загварлаг харагдуулна.

Нэг өнгөөр дагнаж хувцаслах таныг өндөр төдийгүй биеийг цэгцтэй харагдуулах суурь болдог

Бариун жинсэн өмд таныг хөлийг урт бас нарийхан харагдуулна. Тэр дундаа хар өнгөтэй бол бүр сайн.

Таны хөлийг илүү урт харагдуулах зүйл бол мэдээж өндөр өсгийтэй гутал.

Хэт тод өнгийн хувцас хүнийг намхан, жижигхэн харагдуулдаг. Тиймээс өндөр харагдахыг хүсвэл биеийн өнгө эсвэл бараан өнгийн хувцсыг сонгож байгаарай.

Ямар ч тохиолдолд юбка таны хөлийг урт харагдуулна. Гэхдээ энэ нь өндөр суудалтай байх хэрэгтэйг анхаараарай. 

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!