Ази хүүхдүүд бусад тивийн хүүхдүүдтэй харьцуулахад хамаагүй эрүүл чийрэг байдаг. Үүний шалтгаан юу вэ?

Судалгаанаас үзэхэд дэлхийн хамгийн эрүүл хүүхдүүд Япон улсад амьдардаг. Тэд чухам ямар дүрэм журмыг баримталж, юуг зуршил болгосны эцэст хүүхдүүдээ хамгийн эрүүл болгож чадсан юм бол? Зөвхөн Япон гэлтгүй Азийн улс орнуудыг хүүхдүүд илүү эрүүл байдаг. Үүний нууцыг та бүхэндээ дэлгэж байна.

Хэт ойроос уншихаас сэргийлдэг

Хятадын ихэнх сургуулиуд хүүхдийн нүдийг хамгаалах үүднээс, хэт ойроос уншихгүй байх аргыг хэрэгжүүлдэг. Ингэхдээ тэдний урд хэвтээ төмөр байрлуулж, хэт тонгойхоос сэргийлдэг байна. Энэ нь тэдний нүдийг хамгаалаад зогсохгүй зөв сууж сурахад ч давхар туслах аж.

Нүдний дасгал тогтмол хийлгэдэг 

Хятадын бага сургууль болон дунд сургуулиудын сурагчдад цусны эргэлтийг сайжруулж, нүдний булчинг сулруулах дасгалыг зааж өгсөн байдаг. Хүүхдүүд өдөрт 2 удаа, өдөр бүр энэхүү дасгалыг хийж, нүдээ амраадаг.

Маск зүүдэг

Япон улсад гэхэд л маск зүүдэг хүмүүс, хүүхдүүд маш түгээмэл. Тус улс нь бусдын эрх, бусдын орон зайд халдахгүй байх томоохон журмыг баримталдаг учир ханиад хүрсэн, өвчтэй байгаа бол заавал маск зүүдэг. Ингэснээр бусад хүмүүст өөрийн бактериа халдааж, өвтгөхгүй. Энэ журмыг хүн бүхэн баримталдаг тул хүүхдүүд сургуулиасаа ханиад авч ирнэ гэсэн ойлголт байдаггүй.

Шууд дамжуулалтын анги

Хэрэв цаг агаарын нөхцөл байдал аюултай байгаа бол сурагчдыг гэрээсээ гарахгүй, сургууль руу явахгүй байхыг сануулдаг. Энэ тохиолдолд багш нар ангидаа сууж хичээлээ зааж, хүүхдүүд рүү шууд дамжуулж, интернэтээр цацдаг байна. Ингэснээр хүүхдүүд аюулгүй, амар тайван гэртээ үлдэж, хичээлээ ч давхар үзэж чаддаг аж.

Бага порцоор хооллодог

Японы сургуулийн үдийн цайны хөтөлбөр нь Дэлхийн 2-р дайны дараа өлсгөлөн хүүхдүүдэд туслах зорилгоор боловсруулагдсан бөгөөд орчин үед энэ нь тэгтлээ өөрчлөгдөөгүй. Хоолны порц бага бөгөөд ихэвчлэн будаа, ногоо, мисо, загас эсвэл мах гэх мэтээр хооллодог. Хүүхдийг хүнд хоолоор их хооллох нь тэдний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй төдийгүй хичээл хийх сонирхол нь алга болж, залхуурах хандлагатай болохыг мэддэг учир багаар хооллож, шаардлагатай амин дэмийг биед нь өгдөг аж.

Чөлөөт цагаа өнгөрүүлэх

Өмнөд Солонгос улсад гэхэд л агаар салхинд гарах, ууланд авирах, унадаг дугуй унаж зугаалах зэрэг нь маш түгээмэл болсоор байна. Завгүй том хотод амьдардаг байлаа ч, амралтын өдөр бүрээр гэр бүлээрээ салхинд гарч, хүүхдүүдээ эрүүл байлгахын тулд агаар амьсгалуулж, байгальд амрааж, тайвшрал өгөх нь хамгийн түгээмэл болоод байгаа аж.

Сайн алхдаг

Азийн олон улс орнуудад тээврийн хэрэгслээр зорчихоос илүүтэй алхах нь түгээмэл байдаг. Тэд өөрсдийн алхаагаа тооцож, эрүүл мэнддээ илүү анхаарах болсон. Сурагчид мөн адил найзуудтайгаа хамт сургууль руугаа алхаж, цагийг хөгжилтэй бөгөөд эрүүлээр өнгөрүүлдэг байна.

Интернетийн хамаарлыг хянах

Дэлхийн эргэн тойронд интернэтэд донтсон хүүхдүүд өдөр ирэх тусам нэмэгдсээр байна. Энэхүү асуудлыг цэгцлэх олон алхмыг Өмнөд Солонгос улс авч хэрэгжүүлээд байгаа юм. Интернетэд донтсон залуус хүүхдүүдэд туслах зорилготой төрөл бүрийн зуслан, нөхөн сэргээлт, эмчилгээний төвүүд байдаг. Мөн засгийн газар 16-аас доош насны хүүхдүүдийг шөнийн цагаар интернэтэд нэвтрэхийг хориглосон хуулийн заалт хүртэл гаргасан билээ.

Хүүхдүүдэд илүү их хариуцлага үүрүүлэх

Япон улсад сурагчид илүү их хариуцлага хүлээдэг. Тэд өөрсдөө сургууль руугаа ирж буцаж, гэрийн ажлаас ч мөн хуваалцаж, анги танхимаа ч өөрсдөө цэвэрлэдэг. Энэ нь эргээд тэдэнд биеэ даах, бусдын гарыг харалгүй өөрөө зарим зүйлсийг хийж сурах, хариуцлагатай байх зэргийг сургах аж.

Эрүүл хооллолт

Азийн олон орнуудад хүүхдийг эрүүл саруул өсгөхийн тулд төрөл бүрийн амин дэмээр баялаг ногоо, жимс зэргийг түлхүү өгдөг. Тэдэнд түргэн хоол өгөхөөс илүүтэй гэртээ бэлтгэсэн амттай хоол өгч, хийжүүлсэн ундаа бус цай уулгадаг. Хүүхдийг эрүүл өсгөхийн тулд эцэг эхчүүдээс багагүй хичээл зүтгэл шаардах бөгөөд хэзээ ч үүндээ түүртэлгүй зөвхөн хүүхдийнхээ төлөө амьдардаг.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!